Hvvр хуудас | Манай компани | Вэбийн бvтэц | Холбоо барих | Ажилд орох
Таны байрлал : Нvvр хуудас

Програм хангамж
Майкрософтын бүтээгдэхүүн
Хэрэглэгчийг таних
Мэдээллийн аюулгүй байдал
eToken
HASP
eSafe
Антивирус програм хангамж
Гишүүнчлэлийн картын систем
Нууц үг хадгалах хэрэглэгчийг баталгаажуулах төхөөрөмж

Системийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай Сүлжээний хамгаалалт, мэдээлэлд нэвтрэх зэрэг нь нэгэнт бий болсон системүүдэд зайлшгүй тавигддаг асуудал юм. Э-бизнесийн үйл ажиллагаа явуулах, системээ өргөтгөх, сүлжээнд зайнаас нэвтрэх зэрэг шинэ технологийг хэрэглэх шаардлага гарч, хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр системийн хамгаалалт, системд нэвтрэх эрхийг хязгаарлах, нээх, менежментийн шинэ арга технологийг хэрэглэх шаардлага улам бүр урган гарч байна. Байгууллагын дотоод сүлжээ болоод хувь хүний мэдээллийн халдашгүй байдал, хамгаалалт чухалд тооцогдож байгаа өнөө үед төрөл бүрийн хамгаалалтын системүүд, нууцлалын янз бүрийн аргуудыг хэрэглэж байгаагаас хамгаалалттай системүүдэд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр (User ID), нууц үг (Password), дижитал сертификат, дижитал баталгаажуулалтыг ашиглах арга түгээмэл хэрэглэгддэг байна. Эдгээрийн дотор хэрэглэгчийн нэр, нууц үгээр таниулах арга бусад аргаа бодвол өргөн хэрэглэгдэх болсноос нэг хэрэглэгчид нэлээдгүй олон нууц үг цээжлэхэд хүргэн, нууц үг зохиох шаардлага нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг байнга санаж байх нь програм хангамж, системд нэвтрэхэд ихээхэн төвөгтэй болсон байна. Байнга санаж байхын тулд хэрэглэгч аль болох энгийн, олон системд нэвтрэх ижил нууц үгс сонгох нь эргээд нэвтрэх үгийн мөн чанарыг алдагдуулж, бусдад ашиглагдах, түүнээс гарах үр дагавар ч сөрөг нөлөө үзүүлдэг. eToken –ийг хэрэглэснээр мэдээллийн ертөнцөд хүссэнээрээ аюулгүй байж чадна. Aladdin Knowledge systems компаниас гаргаж буй бага оврын, зөөврийн, өртөг багатай, ердийн түлхүүрний хэмжээтэй USB стандартын eToken төхөөрөмж нь хувь хүний болоод байгууллагын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг бүрэн хангаж чадахуйц электрон түлхүүр юм. Уг электрон түлхүүрний тусламжтай өөрийн вэб хуудас, э-шуудангийн хайрцгийг нээх, байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэх, хамгаалалттай системүүд, мэдээллийн сангийн програм хангамжтай ажиллах зэрэг бүхий л үйл ажиллагааг хялбарчилж, хэрэгцээтэй гэж үзвэл нэвтрэх үгс, дижитал сертификатуудаа хадгалж болдог. eToken-ий дотоод хамгаалалтын шийдлийг Аладдин баталгаажуулж байгаа бөгөөд, дотоод микросхем нь өөрөө өөрийгөө хөндлөнгийн этгээдэд уншуулахгүй, арчигдахгүй, алдагдахгүй байх бүхий л боломжоор хангагдсан байдаг юм. Учир нь 2 хүчин зүйлийн нөлөөгөөр л eToken «эзнээ» таньж ажилладаг. Электрон түлхүүр eToken байхгүйгээр, түүний нууц үгийг мэдэхгүйгээр хэн ч таныг хуурамчаар орлож системд нэвтрэхгүй, э-шуудангийн хайрцгийг нээхгүй, э-худалдаа хийхгүй, таны өмнөөс гүйлгээ хийж, програмуудыг тань ашиглаж чадахгүй. eToken-ийг хэрэглэж болох 3 үндсэн хүчин зүйл:

  • Хэрэглэхэд энгийн хялбар
  • Сайжруулсан хамгаалалттай
  • Боломжийн өртөгтэй, зөөвөрлөгддөг, олон талын ашигтай.

 
e-Token
eToken
HASP
eSafe
 
 
Эхлэл хуудас   Мэдээ,мэдээлэл   Бvтээгдэхvvний шийдлvvд   Тvншvvд   Хэрэглэгчид
Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан болно .
+ Larger Font | - Smaller Font