Hvvр хуудас | Манай компани | Вэбийн бvтэц | Холбоо барих | Ажилд орох
Таны байрлал : Нvvр хуудас

Програм хангамж
Майкрософтын бүтээгдэхүүн
Хэрэглэгчийг таних
Мэдээллийн аюулгүй байдал
eToken
HASP
eSafe
Антивирус програм хангамж
Гишүүнчлэлийн картын систем
HASP - Програм хангамжийн хамгаалалтын хэрэгсэл
Програм хангамжийн хулгай – Орлогыг хаагч тахал
Програм хангамж бол таны оюуны өмч. Энэ нь үнэт хөрөнгө бөгөөд шинээр бий болсон болон одоо орж ирж буй ашиг орлогын найдвартай эх үүсвэртэй байхын тулд програм хангамж нь зөвшөөрөлгүй ашиглалтаас хамгаалагдсан байх ёстой. Програм хангамжийн хулгай дэлхийн хэмжээнд тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд түүний хор хөнөөл нь асар их юм. Энэ нь програм хангамжийн борлуулалтаас орох орлогыг бууруулаад зогсохгүй судлагаа шинжилгээний ажлын далайцыг бууруулж зах зээл, харилцааны сувгууд дах хөрөнгө оруулалтыг багасгадаг. Програм хангамжийн хулгайг таслан зогсоох цорын ганц арга зам бол програм хангамжийг зөвшөөрөлгүй ашиглалтаас хамгаалах явдал юм. Програм хангамж борлуулагчид болон хэвлэн нийтлэгчид бүх хөрөнгө оруулалтаа програм хангамжид зориуллаа ч энд хулгай ба энгийн худалдааны загварт саатуулагдсан их хэмжээний ашиглагдаагүй нөөц боломж, бусад болон тооны хүндрэл бэрхшээлүүд байдаг: Дэлхийн шинэ зах зээлийн өргөжилт, туршилтын журмаар ашиглагчдыг төлбөрт хэрэглэгч болгох, програм хангамжийн дэвшилтэт боломжуудыг урьдчилсан төлбөрт, захиалгат хэрэглээнд шилжүүлэх, жил бүр дэлхийн хэмжээнд програм хангамжийн хулгайчид 29 тэрбум ам.доллар халаасалж байгаа энэ үед програм хангамжийн бодит үнийг яаж бариулах вэ

HASP – програм хангамжийн тоон эрхийн хамгаалалтын удирдлагын дээд зэргийн шийдэл

Програм хангамжийн тоон эрхийн хамгаалалтын удирдлагын систем HASP нь програм хангамж борлуулагчдад програм хангамжийн найдвартай хамгаалалт, лиценз, тараалтын шийдлийг олгодог. HASP-ыг ашигласнаар хэрэглэгч зах зээлд програм хангамжаа итгэлтэйгээр гаргах бөгөөд:
  • Програм хангамжийг зөвшөөрөлгүй ашигласан, хуулбарласны улмаас үүдэн гарах алдагдлаас сэргийлснээр борлуулалт нэмэгдэнэ
  • Оюуны өмч, ноу-хау-г хамгаалснаар зах зээлд өрсөлдөхүйц өөрийн ялгагдах онцлогийг хадгална.
  • Тухайн хэрэглэгчийн шаардлагад нийцсэн ашиглалтын сонирхол татахуйц загварыг бий болгосноор илүү олон хэрэглэгчид хүрнэ.
  • Үнийг буулгахын хамтаар програм хангамжийн хамгаалагдсан тараалтын аргыг ашигласнаар зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
HASP програм хангамжийн тоон эрхийн хамгаалалтын удирдлагын систем нь програм хангамжийн хамгаалалт, лиценз, тараалтыг нэгтгэн нэг цул багц болгосноороо програм хангамжийн хамгаалалт, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн систем болж байгаа юм. HASP-ыг ашигласнаар бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа богиносч, өрсөлдөөн эрчимжсэн өнөөгийн нөхцөлд зах зээлд өрсөлдөхүйц давуу тал, боломжийг олж авах бололцоотой.

Өгөгдлийн хамгаалалт

Програм хангамжийн багц нь зөвхөн EXE, DLL-ээс төдийгүй зарим тохиолдолд програмаас өөрөөс нь ч илүү үнэ цэнэтэй байдаг өгөгдлийн файлаас бүрддэг. Ихэнхи тохиолдолд ийм төрлийн өгөгдлийн файл нь хулгайч, олз хайгчаас зайлшгүй нууцалвал зохих мэдээлэл, оюуны өмч агуулсан байдаг. HASP нь програм хангамж борлуулагчдад програмын өгөгдлийн файлд хандан, түүнийг зөвхөн эрх бүхий хэрэглэгчид болон үндсэн програм тайлж уншин ачаалах боломжтойгоор кодлох боломж олгодог. Хэрэглээний програмыг багцалж, өгөгдлийн файлыг хормын дотор кодлодог автомат хэрэгслийг ашигласнаар програм хангамж борлуулагч, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүхэлд нь ханган, түүнд хандах хандалтад дээд зэргийн хяналт тогтоодог.

Баримт бичгийн хамгаалалт

Оюуны өмч бол таны бизнесийн номер нэг хэрэгсэл юм. Энэ нь олон хэлбэрээр байж болно: үйлчилгээ/бүтээгдэхүүний гарын авлага, эрх зүйн баримт бичиг, инженерийн төлөвлөгөө, санхүүгийн тайлан, эмнэлгийн баримт бичиг, эсвэл таны эзэмшлийн ноу-хау, мэдлэгийг төлөөлсөн аливаа зүйлс үүнд багтана. Ихэнхи байгууллагууд оюуны өмчөө алдсан талаар шалган тогтоох арга хэрэгсэлгүйн улмаас ийм явдал тохиолдлоо ч түүнийг мэдэлгүй өнгөрснөөр, зах зээлд эзлэх байр сууриа алдан, өрсөлдөх чадвар нь буурдаг. HASP хурдан, хэрэгжүүлэхэд хялбар хамгаалалтыг таны эзэмшлийн баримт бичиг, мэдээлэлд аюулгүй байдлын өндөр зэрэгтэйгээр, зөвхөн эрх бүхий хүмүүс уг үнэт мэдээлэлд хандаж байхаар зохион байгуулж өгнө. Энд хялбар хэрэглээг өндөр мэдрэмжтэй технологитой хослуулсан тэнцвэрийг хангасан байна.

Шинэлэг худалдаа ба үнийн загвар

HASP програм хангамжийн эрхийн хамгаалалтын удирдлагын системд таны худалдааг өргөжүүлэхэд зориулж тусгайлан бүтээсэн шийдлийг багтаасан байдаг. Таны программ хангамж хэд хэдэн бүтээгдэхүүн, модуль, нэмэлт, хавсралтаас бүрдсэн байсан ч HASP тэдгээрийг бүхэлд нь нэг үйлдлээр хамгаалж, лицензжүүлдэг. HASP олон тооны худалдааны загварыг санал болгодог нь танд шинэ, олон төрөлт худалдаа, үнийн боломжийг илрүүлж, ашиглах боломж олгодог: үнэлгээний загвар, худалдаж авахаас өмнө туршилтын журмаар хэрэглэх, бүрэлдэхүүн, үзүүлэлтэд үндэслэсэн загварууд, программ хангамжийн түрээс, захиалгаар хэрэглэх, ашигласан хэмжээгээр төлбөр төлөх хэрэглээний загвар гэх мэт. HASP лицензийн удирдлага мөн хэрэглэгчид танай програм хангамжийг хэрэглээд эхэлчихсэн байхад хүртэл үйлчилгээ үзүүлэх нэмэлт боломжтой. Зайн шинэчлэх системийн тусламжтайгаар та лицензийг сунгах ажиллагааг аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд ингэснээр программ хангамжийн нэмэлт модулийг нээх, лицензийн нөхцөлийг уртасгаж чадна. Дэлхийн хэмжээнд олон мянган программ хангамж зохиогчид, нийтлэгчид дийлэр, дамжуулан худалдагчид, хэрэглэгчдийн бүтээгдэхүүн түгээх шаардлагыг хангах үүднээс HASP-г өөрийн бүтээгдэхүүнтэй амжилттай нэгтгэсэн. Таны худалдааны стратеги ямар ч байсан HASP-г хэрэглэснээр та аюулгүй байдлыг хадгалахын хамт уг стратегийг хэдхэн хормын дотор хэрэгжүүлж чадна.

Аюулгүй туршилтын програм хангамж (Secure Trialware)

HASP цаашид бүтээгдэхүүнийг худалдан авах магадлалтай хэрэглэгчдэд туршилтын програм хангамжийг түгээх боломжийг олгоно. Энэ нь програмыг бүрэн хэмжээгээр эсвэл түүний зөвхөн зарим нэг боломжийг ашиглахуйц хэсэгчилсэн байдлаар байж болно. Урьдчилан тодорхойлсон туршилтын хугацаа дууссаны дараа эцсийн хэрэглэгчийн машин дээр программ ажиллахгүй болдог. Туршилтын программ хангамж нь програм хангамж гаргагчдад өөрсдийн програмын аюулгүй байдлыг асуудалд оруулахгүйгээр ашиглагдаж буй хэргэлэгчийн баазад нэвтрэх түвшинг ихэсгэх боломж өгдөг. Цаашилбал, HASP-ын аюулгүй туршилтын програм хангамж нь шинэ бүтээгдэхүүнийг дээд зэргийн үр дүнтэйгээр нэвтрүүлэх боломж бий болгоно.

Супер түгээлт

HASP супер түгээлт хязгаарлалттай атлаа ажиллагаатай туршилтын програм хангамжийг хууль ёсны програм хангамжийн хуулбарыг ердийн аргаар тараахын оронд гарч ирснээр ихээхэн өөрчлөлтийг авчрав. Энэ нь хэрэглэгч нэг бүрийг маркетингийн ирээдүйн боломжит суваг болгон хувиргаж, ингэснээрээ HASP програм хангамжийн эрхийн хамгаалалтын удирдлагын системийг зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэгч болгож байгаа юм.

HASP бүтээгдэхүүн Windows, Mac, Linux-ын орчны програм хангамжид хүчирхэг, уян хатан шийдлийг хангаж өгдөг. Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд, бага/дунд хэмжээний бизнессийн байгууллагад, бизнес эрхлэгчдэд алинд нь ч байлаа гэсэн борлуулсан тохиолдолд HASP-ын бүлгийн бүтээгдэхүүн танд бүх талын хамгаалалт, лиценз, түгээлтийн хэрэгцээг хангасан шийдлийг гаргаж өгнө.

Нэг удаагийн хамгаалалт- Олон удаагийн түгээлт

HASP програм хангамжийн хамгаалалт, лицензийг “Нэг удаагийн хамгаалалт- Олон удаагийн түгээлт”-ийн загварын аргаар тусгаарлах замаар шинэ хэлбэрт оруулдаг. Хамгаалалтын процесс худалдааны загвар болон хэрэглээний лицензийн нөхцөлийг тодорхойлохоос бүрмөсөн тусгаарлагдсан. HASP хамгаалалт нэг удаад л хийгдэх бөгөөд арилжаатай холбоотой шийдвэрүүд хамгаалалт хийгдсэний дараа явагддаг. Ингэснээр програм хангамжийг гаргагчид бизнесийн шинэ боломжуудыг шуурхай тусган авч, зах зээлд хурдан хүргэж, өөрчлөлтийг тусгасан програм хангамжийн хувилбаруудын тоог цөөрүүлдэг. Цаашилбал, уян хатан байдлыг нэмэгдүүлж, сонголт хийх өргөн боломжийг бий болгодогт шинэ худалдаа, лицензийн загвар тодорхойлох, нэмэлт боломжид суурилсан, бүрэлдэхүүнт лиценз, үнэлгээ, түрээс, хөвөгч, захиалга, туршилт, хэрэглээнийы явцад төлбөрөө төлөх, бусад хэлбэрүүд багтана. Програм хангамжийг үйлдвэрлэгчдэд орлогоо нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа голлон чиглүүдэг.

HASP HL Net – Техник хангамжинд суурилсан хамгаалалт ба байгууллагуудад зориулсан лиценз

HASP HL-ийн бүх боломж үзүүлэлтийг санал болгосноор, HASP HL Net адил технологи дээр хийгдсэн бөгөөд сүлжээний орчинд ажиллах програм хангамжийн хамгаалалтын хамгийн дэвшилтэт, уян хатан систем юм. HASP HL-ийн сүлжээний аль нэг компьютерт холбогдсон ганц түлхүүр уян хатан 3 замын програм хангамжийн хамгаалалт, лицензийн удирдлагын үйлчилгээг үзүүлнэ:
  • Програм хангамжийг хууль бусаар ашиглахаас хамгаална
  • Ганц түлхүүр нэгэн зэрэг хэрэглээний програмд хандаж чадах хэд хэдэн хэрэглэгчийг хянана.
  • Олон тооны лицензийг хадгалах багтаамжийг хангаснаар шинэлэг худалдаа ба үнийн загварыг бизнесийн орчинд хэрэгжүүлэх боломжийг олгодог.
HASP HL сүлжээний систем Windows, Mac, Linux үйлдлийн системд лицензийн удирдлагын систем, дэвшилтэт хяналтын хэрэгслийг санал болгодог. Энэ нь бизнесийн байгууллагын системийн администраторт сүлжээний орчин дахь хамгаалалттай хэрэглээний програмыг нэгтгэх, хянах, ажиглахад шаардлагатай уян хатан чанар, тохиромжтой орчныг бүрдүүлдэг.

HASP SL – Програм хангамжинд суурилсан хамгаалалт

HASP SL бол програм хангамжид суурилсан хамгаалалтын систем ба програм хангамж зохиогчдод програмаа СД болон цахим програм хангамжийн түгээлтийн аргаар аюулгүй түгээх боломж олгодог. Энэ нь програм хангамжийн эрхийн хамгаалалт, оюуны өмчийг хамгаалахаас гадна түгээлт/ажиллуулалтын өртгийг бууруулна. Цахим худалдааны системтэй нэгдэн ажиллана. Програм хангамжийн хэрэглэгчдийн хувьд сонголт их өргөн болсон. Зарим хэрэглэгчид програм хангамжийг СД хэлбэрээр худалдан авахыг илүүд үздэг бол, нөгөө хэсэг нь туршилтын програм хангамжийг эсвэл цахим аргаар татан авах замаар худалдан авдаг. HASP SL нь аль ч хэлбэрээр худалдан авсан програмыг хамгаална. Хэлбэр өөр байлаа гээд хамгаалалтын аргад өөрчлөлт орохгүй. HASP SL дараахь лицензийн загаруудтай зохицон ажиллана: худалдан авахын өмнө туршиж үзэх, зөвхөн туршиж үзэх, захиалгад хамрагдах, түрээслэх. Мөн HASP SL нь танд сонголтын журмаар хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг цуглуулан түүнийгээ урьд нь худалдан авсан лицензийн мэдээлэлтэй холбох замаар гол чухал хэрэглэгч/зах зээлийн чиглэлд илүү мэдээлэл олж авснаар шийдвэр гаргах үйл явц, бүтээгдэхүүнийхээ ажиллагааг сайжруулах боломж олгодог. HASP SL-ыг ашиглах үед худалдагдсан бүх програм хангамж интернэт, телефон утас, цахим шуудангаар програм хангамжид суурилсан нууц идэвхжүүлэх түлхүүрийн тусламжтайгаар идэвхжинэ. Програм хангамж зохиогчдын хувьд HASP-ын ашигтай талууд нь:
  • Хулгайгаас найдвартай хамгаална
  • Хэд хэдэн лицензийн загвартай зохицон ажиллана
  • Эцсийн хэрэглэгчийн интерфейс лицензийн төрөл тус бүрт тохирсон хэлбэртэй
  • Хэрэглэгчийг бүртгэх сонголт
  • Үзүүлэлтэд үндэслэсэн өргөтгөсөн лицензжүүлэлт
  • Вэбэд суурилсан тайлан, хэрэглэгчийн үйлчилгээний хэрэгсэл
Програм хангамжийн үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд HASP SL-ын ашигтай талууд нь:
  • Нэг сервер дээр олон тооны программ хангамж гаргагчдыг зэрэг ажиллуулна
  • Түгээлтийн систем сервер/мэдээллийн санд зайнаас холбогдоно
  • Хамгаалалтын бүх боломжуудыг хэрэглэгчдэд газар дээр нь үзүүлэх боломж
  • Өндөр үзүүлэлттэй ажиллагаа/нэг жилд явагдах олон сая идэвхжүүлэлтийг төвөггүйгээр зохицуулах бүтэц


HASP ТТ – Туршилтын иж бүрдэл

HASP TT (Туршилтын иж бүрдэл) нь хэрэглэгчийн, бизнесийн, тоглоомын програмыг оролцуулан бүх төрлийн програм хангамжийн хувьд хүчирхэг, баталгаат зах зээлийн сонголт юм. Одоо та өөрийн бүтээгдэхүүнийг аюулгүй байдлын баталгаатайгаар сурталчлан борлуулахад туршилтын програм хангамжийн давуу талыг ашиглах боломжтой боллоо. HASP TT Супер түгээлтийн бүхий л боломжуудыг санал болгодог. Туршилтын програм хангамжийг хэрэглэх эрх цөөн тооны хэрэглэгчээр хязгаарлагдах боловч тэд туршилтын хувилбарыг бусадтай чөлөөтэй хуваалцаж болдог. Ингэснээр уг програмын боломжуудыг бусдад үзүүлж, түүгээрээ тухайн туршилтын хугацааны дотор бусад хүмүүс програмыг судлан үнэлэх боломж бий болдог. Энэ нь програм хангамжийг хуваан хэрэглэх уламжлалт аргаар орлогоо нэмэгдүүлэх хэлбэрээс илүү үр дүнтэй туршилтын програмын сувгийг хувь хүний борлуулалтын хүчирхэг, аюулгүй сүлжээ болгон хувиргаж байгаа юм. HASP TT-ыг хэрэглэснээр ирээдүйн болзошгүй худалдан авагчийг бодит үйлчлүүлэгч болгоно. Үүнд бүтээгдэхүүнийг судлан үнэлэх боломж олгохын зэрэгцээ туршилтын хугацаа дууссаны дараа зөвшөөрөлгүй хуулбарыг ашиглахаас хамгаалагдсан байдаг. Ингэснээр оюуны өмч тань найдвартай хамгаалагдан, таны орлого хадгалагдана.

HASP DocSeal – Бичиг баримтын хамгаалалт

HASP DocSeal бол оюуны өмч, нууц мэдээллийг хамгаалах зориулалттай техник хангамжид суурилсан дэвшилтэт систем юм. HASP DocSeal HTML зөвшөөрөлгүй хандах, олшруулахаас сэргийлэн, ажилтнууд, үйлчлүүлэгчиддээ нууцалвал зохих мэдээлэлд хандах эрх олгохын хамт, тэдгээр мэдээллийг олон нийтэд тарахгүй байх тийм шаардлагатай компаниудад яг хүссэн шийдэл нь болдог. HASP DocSeal нь HASP HL техник хангамжийн түлхүүр, хамгаалагдсан DocSeal бичиг баримт үзэх програмаас бүрддэг.
 
HASP
eToken
HASP
eSafe
 
 
Эхлэл хуудас   Мэдээ,мэдээлэл   Бvтээгдэхvvний шийдлvvд   Тvншvvд   Хэрэглэгчид
Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан болно .
+ Larger Font | - Smaller Font