Hvvр хуудас | Манай компани | Вэбийн бvтэц | Холбоо барих | Ажилд орох
Таны байрлал : Нvvр хуудас

Техникийн шийдэл
Цаг бүртгэлийн шийдэл
Програм хангамж
Цаг бүртгэлийн уншигч
Нэвтрэх систем
Програм хангамж
Нэвтрэх системийн уншигч
Барааны электрон хамгаалалт
Радио долгион
Соронзон долгион
Камерын хяналтын систем
Видео камер
Сүлжээний камер
Домофон
Хуванцар карт, хэвлэгч
Утасгүй холболт
Картын төлбөр тооцооны хэрэгсэл
 
 
 
Цаг бүртгэлийн програм хангамж - Time Log Pro
Цаг бүртгэлийн шийдлийн иж бүрдлийн нэг нь Time Log Pro програм хангамж бөгөөд Windows-д суурилснаар бүхий л байгууллагууд ашиглахад тохиромжтой, уншигч төхөөрөмжид хүлээн авсан мэдээллийг боловсруулах, тайлан гаргах, хариу мэдээлэл дамжуулах зэрэг маш олон боломжуудтай. Програм хангамж нь:
  • 1. Ажиллагсдын цагийг бүртгэх, удирдах, хянах
  • 2. Илүү ажилласан/хоцорсон цагаар цалин бодох
  • 3. Хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлэх, хэрэглэх
  • 4. Орох гарах үйл ажиллагааг хянах, удирдах
  • 5. Төрөл бүрийн тайлан гаргах
Програм хангамж нь уншигч төхөөрөмжийг On-Line, Off-Line горимоор ажиллах, ямар төрлийн карт, код, хурууны хээ зэргийн алинаар нь ажиллуулахыг тохируулж хэлтэс болон ажилтан тус бүрээр хөдөлмөрийн гэрээнд тусгасан цагийн хуваарийг урьдчилан тохируулж илүү цаг, хоцролт зэргийг нарийвчлалтайгаар үечлэлд оруулан бүртгэж, тохируулсан үнэлгээгээр тооцож цалин бодох боломжтой. Энэ мэдээгээ Excel, Word, email файл болгож стандарт санхүүгийн програм уруу импорт экспорт хийж болдог. Ирц, хоцролт, илүү цаг, нэвтэрсэн цагийн бүртгэл зэрэг үзүүлэлтийг бүх ажиллагсад болон удирдлага дотоод сүлжээ ашиглан компьютер дээрээ харж хянах боломжтой. Уншигч төхөөрөмжийн дэлгэц дээр ажиллагсдад зориулж дурын мессежийг оруулж болно. Жишээ нь: “Борлуулалтын алба 900 цагт хуралтай”,”Төрсөн өдрийн мэнд хүргэе”, “Та тайлангаа өг” гэх мэт. Програм хангамжийн үр дүн ба давуу талууд
  • Тогтмол болон тогтмол бус цагийн хуваарьт зохицон ажиллана
  • Тодорхой хугацаанд нэг ажилтанг хэд хэдэн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажиллуулж цалин, үр дүнг тооцох боломжтой
  • Тухайн ажилтны чөлөөтэй байх, ээлжийн амралттай байх хугацааг програмд урьдчилан тохируулах боломж
  • Хүний нөөцийн мэдээллийн санг хүссэн хэлбэрээрээ бүрдүүлж ашиглах
  • Менежментийн болон хяналтын тайлан, статистик мэдээ гаргах боломжтой
  • Үр ашгийн тооцоо гаргах боломжтой/ хүн/цаг/
  • Цагийн бүртгэл, статистикийн мэдээ, цалинтай холбоотой тайланг ажилтан нэг бүрээр, хэлтэс тасгаар мөн хугацааны дурын үечлэлээр өдрөөр, цалин олгодог үеэр, жилээр гаргаж болно
  • Хэрэглэхэд хялбархан
  • Монгол, Англи хэл дээр ашиглах боломжтой
  • Зураасан код, соронзон болон зайнаас мэдрэгчтэй карт, код, хурууны хээ зэргээр идэвхжин ажиллах тохиргоог хийнэ. Ингэснээр найдвартай ажиллагааг маш өндөр болгодог.
  • Нэг хэрэглэгч хэд хэдэн картаар, хэд хэдэн горимоор нэвтрэх боломжтой.
  • Цоож удирдах шийдлийг хэрэглэх үед хэрэглэгчийн хандах эрхийг нэн өндөр нууцлалтай, дунд, бага зэргээр түвшин тогтоож шалгах боломжтой.
  • Гал болон бусад гэнэтийн аюулын үед обьекод байгаа ажиллагсдын нэрсийн жагсаалтыг яаралтай үед урьдчилан сонгосон тодорхой хаяг уруу (э-шуудан, факс) илгээх боломжтой
< - буцах
 
Цаг бүртгэлийн шийдэл
Програм хангамж
Цаг бүртгэлийн уншигч төхөөрөмж
 
 
Эхлэл хуудас   Мэдээ,мэдээлэл   Бvтээгдэхvvний шийдлvvд   Тvншvvд   Хэрэглэгчид
Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан болно .
+ Larger Font | - Smaller Font