SY-790
Ажиллагааны горим
- Ажилтны хувийн дугаарыг болон картны дугаарыг хурууны хээгээр баталгаажуулах горимоор ашиглахад эхлээд картыг эсвэл хувийн дугаарыг оруулаад дараа нь хурууны хээгээр баталгаажуулна
- Өгөгдлийн санд байрлуулсны дагуу зөвхөн хурууны хээг оруулах замаар ашиглаж болно.
- Ажилтны хувийн смарт картыг байгууллагын өгөгдлийн санд оруулахгүйгээр цаг бүртгэлийн карт болгон хурууны хээтэй хослуулан ашиглах боломжтой. Энэ тохиолдолд хэрэглэгчийг маш богино хугацаанд таньдаг тул хэрэглэгчийн тоог хязгаарлахгүй байж болно.
Програм хангамж
SY-790 төхөөрөмжийг on-line, off-line гэсэн 2 горимоор тохируулан ажиллуулж болно.
Off-line горимын үед карт уншигч төхөөрөмж доторх санах ой өгөгдлийг шалгаж хадгалах бөгөөд төв мэдээллийн сантай холбогдох үед дамжуулдаг. Хэрэглэгч дараах байдлаар тохируулга хийх боломжтой:
- Долоо хоногийн өдөр тус бүр өөр өөр горимоор ажиллах
- Нэг болон олон төрлийн шатлалтай, эсвэл тодорхой нөхцөлөөр тайлан гаргах
- Өгөгдлийг баталгаажуулах
- Өгөгдөл оруулах эх булгийг (соронзон уншигч, товчлуур... гэх мэт) сонгох
- Дотоод мэдээллийн сангаас зарим мэдээллийг харуулах
On-line горимын үед карт уншигч төхөөрөмж нь өгөгдөл цуглуулах болон төв мэдээллийн санд өгөгдөл дамжуулах ажиллагааг автоматаар гүйцэтгэдэг.
Ерөнхий үзүүлэлт
- Хэрэгцээ шаардлагаасаа хамааран өглөө оройд цагийн хуваарь тогтоож болдог. Тухайлбал ажлын цагар зөвхөн карт уншуулж нэвтэрнэ, ажлын бус цагаар эсвэл тодорхой үед нэмэлт карт уншуулах буюу хурууны хээгээр баталгаажуулж нэвтэрнэ гэх мэт.
- Хялбар аргаар тохируулга хийхэд зориулсан горимтой.
- Төхөөрөмж ямар горимоор ажиллаж байгаагаас үл хамааран долоо хоногийн турш хонхыг идэвхжүүлэх боломжтой.
- Модемыг идэвхжүүлэх цагийг тохируулж болно.
- Дэлгэцний цагийг дурын (12, 24) хэлбэрээр үзүүлэх боломжтой.
Техникийн үзүүлэлт
Иж бүрдэлд багтах зүйлс:
- Хаалга хонхонд зориулсан 2 релей
- 2 мэдрэгч (хаалга хянах… гэх мэт)
- Хэвлэгчид зориулсан сериал порт
Санах ой нь:
- 512кВ багтаамжтай, зайн тэжээлтэй
- Санах ой дүүргэлтийн хөдөлгөөнт хуваарилалттай
Товчлуур нь:
- 6ш функциональ
- 10ш тоон
- Навигатор
- 2ш контрол
Уншигч төхөөрөмж нь дараах сонголттой:
- Bar code (3 of 9, interleaved 2 of 5, code 18, Coda Bar)
- Magnetic (track I, II, III)
- Proximity (contactless at 125kHz)
- Fingerprint recognition
- Weigand (26, 37, 44bit)
- Smart card
- Mifare (13.56mHz)
- HID
- Indala
Холболт:
- RS-485 холболтоор 16 карт уншигч төхөөрөмжийг холбох боломжтой
- RS-232 холболтоор толгой компьютертэй холбоно
Нэмэлт сонголт:
- Internal 1440bps modem
- Ethernet 10/100mHz
- Wireless Wi-Fi 802.11b
- Bluetooth Class II
Мэдрэгч
Optical sensor: Бат бөх, мэдрэгчийн гадаргуу нь зурагдахаас хамгаалагдсан. Хурууны хээг нойтон, хуурайшсан, сорвижсон, бохирдсон ямар ч тохиолдолд хурдан найдвартай танина.
Capacity sensor: Мэдрэгчийн гадаргууг хатуу эдээр бүрсэн
Electric field sensor: Бохирдсон хурууны хээг таних шилдэг шийдэл
Физик үзүүлэлт
Хэмжээ:
- Өндөр: 17см
- Өргөн: 25см
- Зузаан: 9.5см
- Жин: 1.12кг
Орчны температур: 0-40°C
Чийгшил: 95%
Хүчдэл: 110/230В, 100мА
Зайн тэжээл: цэнэглэгддэг, иж бүрдэлд багтсан
Цаг бүртгэлийн карт уншигч төхөөрөмж - SY-71Х
SY71Х цуврал төхөөрөмжүүдийг цаг бүртгэх болон байгууллагад нэвтэрч байгаа хүмүүсийг хянах зорилгоор ашиглаж болно.
Эдгээр төхөөрөмжүүд нь нь түлхүүр карт, нууц код зэргээр хосолж ажилладаг тул найдвартай байдал нь баталгаатай.
Төхөөрөмж нь дараах 3 төрлийн түлхүүр картаар ажиллах боломжой.
- 1. Зураасан кодтой карт
- 2. Соронзон туузтай карт
- 3. Зайнаас мэдрэгч карт
Төхөөрөмжүүдийг on-line, off-line гэсэн 2 горимоор тохируулан ажиллуулж болдог.
Off-line горимоор ажиллуулах үед уншигч төхөөоөмж нь өгөгдлийг өөрийнхөө дотоод мэдээллийн санд хадгалж байгаад төв мэдээллийн санд холбогдсон (компьютер ассан) үед мэдээллээ дамжуулдаг.
On-line горимын үед төв мэдээллийн санд цаг тутамд өөрчлөгдөж байгаа өгөгдөл дамжуулах ажиллагааг автоматаар гүйцэтгэдэг.
Тime Log програм хангамжийн тусламжтайгаар дараах байдлаар тохируулж болно:
- Долоо хоногийн өдөр тус бүрт өөр өөр горимоор ажиллахаар тохируулж болдог
- Энгийн болон тодорхой нөхцөлтэй тайлан гаргах
- Хөдөлмөрийн гэрээны онцлогуудыг ажилтан бүр дээр нь тусгаж цаг бүртгэж, цалин бодох
- Ажиллагааны горимыг (карт, код гэх мэт) сонгох
- Програм хангамжийн тусламжтайгаар өгөгдөл мэдээгээ сүлжээ, модем, утасгүй интернетээр дамжуулах боломжтой. Ингэснээр дэлхийн хаанаас ч хяналтаа тавьж чадна.
- Цахилгаан болон соронзон цоожны тусламжтайгаар хаалгыг удирдах боломжтой. Ингэснээр “Гадны хүн орохыг хориглоно” гэж бичих шаардлаггүй болж хяналт сайжирна.
- Уншигч төхөөрөмжийн дэлгэц дээр ажилчдад зориулж мессежийг оруулж болно. Жишээ нь: “Борлуулалтын алба 900 цагт хуралтай”,”Төрсөн өдрийн мэнд хүргэе”, “Та тайлангаа өг” гэх мэт.
Техникийн үзүүлэлт
Санах ой нь:
- Өөртөө зайн тэжээлтэй 512кВ багтаамжтай
- Санах ой дүүргэлтийн хөдөлгөөнт хуваарилалттай
Дэлгэц нь:
- 16 тэмдэгт бүхий 2 мөрийг үзүүлэх LCD дэлгэцтэй тул ажилчиддаа мэдээ, зар, төрсөн өдрийн мэнд гэх мэтийг илгээх боломжтой
- Алдаа гарсан тухай мэдээллийг дэлгэц дээр гэрлээр үзүүлдэг
Уншигч төхөөрөмж нь:
- Зураасан кодтой карт
- Соронзон туузтай картаар (1 ба 2 зам)
- Зайнаас мэдрэгчтэй картаар (125kHz)
- TCP/IP-г on-line, off-line горимын алинд ч ашиглах боломжтой
- Алдааны магадлал – 0.0001
- 40000 гаруй хурууны хээг санах ойтой
- 10 000 гаруй орж гарсан үйлдлийг хадгалах боломжтой
- Цэнэглэгддэг зайн тэжээлтэй тул цахилгаан тасарсан үед ажиллана
- Терминаль нь толгой компьютер дахь программд урьдчилан хийсэн тохируулгыг ашиглан өгөгдүүдийг татаж авч бие даан ажилладаг
- Терминаль нь зурагт үзүүлсэн шиг 6ш программчлагдах функциональ товч (SY-711), эсвэл 12 хос тоон функциональ товчтой байх бөгөөд тэдгээрийн 6 нь програмчлагдах бололцоотой, бүх товч нь LED индикатортой.