Нэвтрэх систем гэдэг нь ажлын байрны болон ажиллагсдын аюулгүй байдлын хамгаалалтыг ажлын байрны тодорхой хэсэг тус бүрийн нэвтрэх байдалд хязгаарлалт хийж хяналт тавих замаар бүрдүүлдэг шийдэл юм.
Бидний зах зээлд нийлүүлж байгаа нэвтрэх систем нь нууцлалтай хуванцар карт (соронзон туузтай, зураасан кодтой, зайнаас мэдрэгч г.м), карт уншигч төхөөрөмж, програм хангамж гэсэн иж бүрдлээр ажилладаг.
Тухайн байгууллага аюулгүй ажиллагааны шаардлагадаа нийцүүлэн карт уншигч төхөөрөмж болон карт эзэмшигчдийг төрөлжүүлэн бүлэглэж програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгч тус бүрийн нэвтрэх эрхийг бүсчлэн болон цагаар хязгаарлалт хийж тохируулах бөгөөд карт эзэмшигч картыг уншигч төхөөрөмжид уншуулахад програм хангамж карт эзэмшигчийг “таньж” хаалганы цоожийг автоматаар удирддаг.
Энэ шийдлийн хүрээнд карт эзэмшигчийн тухайн агшин дахь байрлалыг нарийн тодорхойлж болохоос гадна гал ус, гэнэтийн аюул ослын үед “ИЛГЭЭХ” гэсэн ганц командаар тухайн байгууламжид байгаа карт эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг урьдчилан сонгосон хаягууд уруу факс, э-шуудангаар илгээх боломжтой. Мөн тайланг ажиллагсдын илүү ажилласан, хоцорсон, тасалсан цагаар, зөвшөөрөөгүй цагт эсвэл зөвшөөрөөгүй бүс үрүү нэвтрэх гэж оролдсон зэрэг үзүүлэлтээр гаргах боломжтой.
Манай мэргэшсэн инженер техникийн ажилтнууд цахилгаан болон цахилгаан соронзон технологийн 20 гаруй цоожтой холбож Танд хяналт хамгаалалтын цогц шийдэл гарган өгч мэргэжлийн сургалт, үйлчилгээ үзүүлнэ.
|