Hvvр хуудас | Манай компани | Вэбийн бvтэц | Холбоо барих | Ажилд орох
Таны байрлал : Нvvр хуудас

Техникийн шийдэл
Цаг бүртгэлийн шийдэл
Програм хангамж
Цаг бүртгэлийн уншигч
Нэвтрэх систем
Програм хангамж
Нэвтрэх системийн уншигч
Барааны электрон хамгаалалт
Радио долгион
Соронзон долгион
Камерын хяналтын систем
Видео камер
Сүлжээний камер
Домофон
Хуванцар карт, хэвлэгч
Утасгүй холболт
Картын төлбөр тооцооны хэрэгсэл
 
 
 
Орох гарах ажиллагааг удирдах хялбар шийдэл - PRX-40
PRX-40 төхөөрөмжтэй нэвтрэх шийдэл нь орох гарах ажиллагааг хянах төдийгүй, гадны хүн орохоос хамгаалах, карт эзэмшигч ажилтны талаарх өгөгдлийг хадгалах зориулалттай нэмэлт санах ойн байгууламжтай. Зориулалт, хэрэглээ:
  • Зөвшөөрөлгүй гадны хүн нэвтрэхээс хамгаалах
  • Ажилтан буюу зөвшөөрөлтэй хүмүүс цоожтой хаалгаар хурдан, шуурхай, хялбар нэвтрэх PRX-40 уншигч төхөөрөмж нь хаалга онгойлгох цаг болон зөвшөөрөгдөөгүй орох гарах ажиллагааг хязгаарладаг.
Хэрэв хэд хэдэн өрөө нь уншигч төхөөрөмжөөр тоноглогдсон тохиолдолд нэг картаар бүх өрөөнд нэвтрэх боломжтой. Ингэснээр ажилчид олон түлхүүр авч явах, хаалга бүрийг түлхүүрдэн онгойлгохоос чөлөөлөгдөх ба өрөөнүүдэд нэвтрэх эрхийг ажилчин тус бүрээр гаргаж өгснөөр дотоод дэг журам, сахилга батыг сайжруулна. Ажилтны эзэмшиж байгаа картыг тухайн байгууллагын vнэмлэх болгон эзэмшигчийн овог нэр, албан тушаал, зураг гэх мэтийг хэвлэн ашиглаж болно. Энэ уншигч нь дангаар буюу сvлжээний горимд ажиллах боломжтой. Картыг түрийвч, цүнхнээс гаргахгүй уншуулах боломжтой. Ерөнхий шинж чанар Ажиллагааны 4 үндсэн горим:
  • Карт ( Дан ганц картаар идэвхжин ажилладаг)
  • Карт + PIN код ( Карт уншуулсны дараа хувийн код хийж идэвхжин ажилладаг)
  • Карт + Карт ( Үндсэн карт уншуулсны дараа нэмэлт карт уншуулж идэвхжин ажилладаг)
  • Карт + Нийтийн код ( Карт уншуулсны дараа нийтийн код хийж идэвхижин ажилладаг) Нэмэлт ажиллагааны горимууд нь обьект уруу нэвтрэх нууцлалыг нэмэгдүүлж өгөх зорилготой. Энэ 4 горимыг хэрэглэгчийн тавьсан шаардлагаас хамаарч сонгох боломжтой.
    • Интернал релейны тусламжтайгаар хаалганы цахилгаан болон соронзон цоож удирдана. Цахилгаан тасарсан үед цоож нь тодорхой хугацаанд бие даан ажилладаг
    • Металаас бусад бүх төрлийн материал дээр суурилуулах боломжтой
    • Гадна хаалганы нэвтрэх шийдэлд домофон системийг хослуулан ашиглаж болно
    • Төхөөрөмж нь 0-9 хүртэл товчлууртай байх бөгөөд 3 өнгийн Лед гэрэл асдаг. Ногоон нь карт хүлээн авсан, улаан нь тохируулга хийгээгүй карт уншсан, шар нь PIN код эсвэл 2 дахь карт оруулахыг хүлээж байгааг илтгэнэ.
    Техникийн үзүүлэлт Програмчлах:
    • Мастер кодоо солих боломжтой. Энэ нь байгууламж уруу орох гарах ажиллагааны нууцлалыг хангах боломжийг бүрдүүлнэ
    • 25сек хүртэлх хугацаанд хаалгыг нээлттэй байлгахаар хугацааг тохируулж болно
    • Карт эзэмшигчдийг 2 аргаар удирдах боломжтой
      • 1. Мастер картаа уншуулаад код хийх
      • 2. Санах ой уруу шууд хандах
        Санах ой нь:
        • 999 карт эзэмшигч тус бүрийг 4 оронтой PIN кодоор санах 8kB E²PROM санах ойтой
        • Картны мэдрэх зай нь 10см (4 инч)
        • Хонх удирдах товчлуур
        • Радио долгионы зайнаас мэдрэх карт
        • Цэнэглэгддэг зайн тэжээлтэй тул цахилгаан тасарсан үед ажиллана
        Бусад үзүүлэлт:
        • Хэмжээ: 13х4,3х2см
        • Жин: 180гр
        • Орчны температур: -220 +500 C
        • Чийгшил: 95%
  • < - буцах
     
    Нэвтрэх систем
    Програм хангамж
    Нэвтрэх системийн уншигч төхөөрөмж
     
     
    Эхлэл хуудас   Мэдээ,мэдээлэл   Бvтээгдэхvvний шийдлvvд   Тvншvvд   Хэрэглэгчид
    Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан болно .
    + Larger Font | - Smaller Font