Соронзон долгионы хяналтын систем нь:
- Мэдрэгч антенн
- Идэвхгүйжүүлэгч
- Идэвхжүүлэгч
- Нэг удаагийн хэрэглээний ялтас
- Олон удаагийн хэрэглээний хатуу шошго
- Хатуу шошго салгагч гэсэн иж бүрдлээр ажилладаг.
Соронзон долгионы системийг түрээсийн үйлчилгээний газрууд, номын сан зэрэг үйлчилгээнд хэрэглэхэд илүү ач холбогдолтой. Идэвхжүүлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар идэвхгүйжүүлсэн ялтсыг буцааж идэвхжүүлж дахин ашиглаж болдгоороо давуу талтай. Мөн соронзон долгионы ялтсууд радио долгионы ялтсыг бодвол хэмжээний хувьд жижигхэн байдаг тул эм, гоо сайхны бараа зэрэг овор хэмжээ багатай бүтээгдэхүүн дээр хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг.