- Ажиллагсдынхаа болон ажлын байрныхаа аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадна
- Дотоод хяналтыг бүрдүүлснээр менежментээ сайжруулах боломжтой
- Дотоод сүлжээ, интернэт холболтыг ашиглан дурын газраас үйл ажиллагаагаа удирдах боломжтой
- Үйл явдлыг баримтжуулна.
Манай мэргэшсэн инженер техникийн ажилтнууд суурилуулах байгууллага дээр очин инженерийн хэмжилт хийн зөвлөгөө өгч тэдэнд тохирсон хяналт хамгаалалтын цогц шийдлийг санал болгодог бөгөөд Израиль, Япон, Тайвань, Хонгконг зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн тоон бичлэгийн систем, видео камер болон бусад дагалдах төхөөрөмжийг нийлүүлж байна.
Видео камер төрлийн хувьд мэргэжлийн, шөнийн (infra red), өдөр шөнийн, нууц, хагас дугуй, удирдлагатай 360 хэм эргэдэг дүрсний өндөр нягтрал, гэрлийн өндөр мэдрэмжтэй камеруудыг утастай болон утасгүй шийдлээр суурилуулах боломжтой. Мөн -45 +55 хэмд ажиллах халуун хүйтний тохируулгатай, гэмтээхээс хамгаалагдсан бөх бат гэр, төрөл бүрийн зориулалтын суурь, мэдрэгчүүд болон бусад дагалдах хэрэгслүүдийг нийлүүлнэ.
Бид суурилуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмждөө 1 (нэг) жилийн баталгаа өгч энэ хугацаандаа системийг ашиглах сургалт, үйлчилгээг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэдэг бөгөөд баталгаат хугацаа дууссаны дараа хэрэглэгчийнхээ саналыг харгалзан байнгын болон дуудлагын үйлчилгээний гэсэн гэрээний нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг.
Тоон бичлэгийн систем
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох H264. MPEG4 алгоритмын шахалтыг техник хангамжийн төвшинд шийдвэрлэсэнээр урт хугацааны дүрс болон дууны бичлэгийг өндөр чанартайгаар бичиж, сүлжээнээс өндөр хурдаар хандах боломжтой болсон.
Тоон бичлэгийн системийн давуу талууд:
- 25 сувгаар бодит горимт бичлэг хийх
- Секундэд 100 кадр бичих боломжтой
- Дууны шууд бичлэг
- 12 хүртэлх хөдөлгөөн мэдрэх хүрээ
- Бичлэгийг
- үргэлжилсэн жирийн байдлаар
- хөдөлгөөн илэрсэн тохиолдолд
- төрөл бүрийн гадаад мэдрэгчийн тусламжтайгаар тус тус хийх
- Бичлэгийг жил, сар, цаг, минутаар сонгож үзэх боломжтой
- Камерын хөдөлгөөнийг удирдах
- Түгшүүрийн үед автоматаар мэдэгдэх /message, email/
Тоон бичлэгийн системийн төрлүүд:
- Биеэ даасан тоон бичлэгийн систем / embedded DVR/
- Персональ компьютерт суурилсан тоон бичлэгийн систем /DVR System/
- Тоон бичлэгийн карт / DVR card/
Линз
Бид Японы SONY фирмийн шилэн болон тунгалаг , тусгалын зайн автомат тохируулгатай, оптикийн өндөр үзүүлэлттэй, автомат хөшиг, автомат фокустай линзүүүдийг ашигладаг.