Hvvр хуудас | Манай компани | Вэбийн бvтэц | Холбоо барих | Ажилд орох
Таны байрлал : Нvvр хуудас

Yйлчилгээ
МТ-ийн мэргэжлийн үйлчилгээ
Техникийн засвар үйлчилгээ
МТ-ийн зөвлөгөө
МТ-ийн сургалт
 
 
 
Мэдээлэл Технологийн сургалт
Майкрософтийн шинэ технологи, шийдлүүдийг нэвтрүүлж буй хэрэглэгч танд зориулан МТ-ийн мэргэжлийн дараах сургалтуудыг бид санал болгож байна. Хэрэглэгч таны ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, техник технологийн мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад албан тушаал ахихад тань нэмэр болж чадахуйц эдгээр сургалтууд нь таны цаг хугацааг хэмнэж богино хугацаанд чадварлаг багшийн удирдлаган дор чанартай явагдах болно. Дараах хүснэгтээс сургалтуудын талаар товч мэдээллийг авах боломжтой юм.
Сургалт Тайлбар
Microsoft SharePoint Service-ийн хэрэглээ Microsoft Windows SharePoint Service ашиглан хамтын ажиллагааны талбар болох дотоод веб хуудсыг үүсгэдэг бөгөөд тэр дотоод веб хуудас нь Microsoft Office–ийн бүлгийн програмуудтай гайхалтай хоршиж ажилладаг юм. Дотоод веб хуудастай ажиллах, дадлагажих, ур чадвараа сайжруулах, түүнд байгаа давуу боломжуудыг суралцах зорилгоор энэ  хичээлийг сонгох хэрэгтэй.
MS Outlook програмын Microsoft Exchange Server-ийн орчны хэрэглээ Microsoft Office бүлгийн Outlook 2003 програмыг захидлаар харилцах, уулзалт төлөвлөгөөгөө хөтлөх, харилцагчдын нэрийн хуудсыг электрон хэлбэрээр хадгалах зэргээр өргөн ашигладаг. Харин Microsoft Exchange орчинд ашигласнаар дээр дурдсан Inbox, Calendar, Contact, Task гэх мэт хавтаснуудыг сүлжээний орчинд бусадтайгаа хамтран ашиглах боломжтой болох бөгөөд хэрхэн үйлдлүүдийг гүйцэтгэх тухай энэ сургалтаар заах бөгөөд таны цаг завыг хэмнэх болно.
Microsoft Project програмын серверийн орчны хэрэглээ Төсөл эсвэл томоохон гүйцэтгэлтэй ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг Microsoft Project програм гайхалтай гүшйцэтгэж, олон төрлийн тайлан тооцоог бэлдэж өгдөг. Тэгвэл энэ програмыг серверийн орчинд ашигласнаараа салбар хооронд, хот хооронд, улс хооронд төслийн мэдээлэл солилцоход асууал болох юм.
Энэ сургалтаар Project програмын энгийн болон серверийн орчны хэрэглээг шатлалтайгаар, дадлага олгох байдлаар заах болно.
   
Вэб хуудас http://www.e-learning.mn
   
 
 
Мэргэжлийн үйлчилгээ
Сургалтын тєвийн тухай
Сургалт
Шалгалт
Эхлэл хуудас   Мэдээ,мэдээлэл   Бvтээгдэхvvний шийдлvvд   Тvншvvд   Хэрэглэгчид
Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан болно .
+ Larger Font | - Smaller Font